- WAHA Mongolia – Барилгын түр шат угсрагчийн анхан шатны мэдлэг олгох сургалтын танилцуулга
1. Хөтөлбөрийн зорилго:
Барилгын түр шат угсрагчийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулласанаар ажилдаа тохирсон шатыг сонгон шат ашиглан дээш гаргах, доош буух үед аюулгүй байдал болон хөдөлмөрийн бүтээмжийг хангах. Мөн хариуцлагаа илүү сайн ойлгуулж, багаар ажиллах, стандартын болон техникийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
2. Сургалтын орчин, аюулгүй байдал:
Сургалтыг Техник Технологийн Дээд Сургууль дахь сургалтын танхим, дадлагын талбайд зохион байгуулна.
3. Сургалт үргэлжлэх хугацаа:
- 5 өдөр зохион байгуулагдана.
- Өдрийн 8 цаг / 1 цагийг 45 минутаар тооцсон /
4. Үнэлгээ
Эзэмшвэл зохих мэдлэгийн 80- аас багагүй хувийг эзэмшсэн нь сорилын шалгалтаар үнэлэгдсэн байх
Энэхүү сургалтаар дараах чадваруудыг эзэмших болно. Үүнд:
- Барилгын түр шат угсрагчийн анхан шатны мэдлэг
- Барилгын түр шатанд урьдчилан тавигдах шаардлага
- Барилгын шатны бүтэц, тавигдах шаардлага
- Барилгын шат угсрах буулгах үеийн процесс
- Барилгын шат хураах
- Турба, хомутаар угсардаг барилгын шатыг угсрах буулгах журам
- Барилгын түр шатны стандарт норм дүрэм
- Барилгын шат угсрагчийн үүрэг хариуцлага
- Багаар хэрхэн хамтран ажиллах вэ?
- Барилгын шат угсрах үеийн аюулгүй ажиллагаа
- Ноцтой эрсдэл гэж юу вэ?
- Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
- Барилгын шат ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа
- Гэнэтийн аюулыг хянах