HEIWA INSURE компани нь WAHA Mongolia-гийн гишүүн байгууллагуудад даатгалыг хөнгөлөлттэй үзүүлэхээр болов.
Өндрийн ажлын эрсдэлийг удирдах нэг алхам нь хариуцлагаа шилжүүлэх юм. Даатгалын байгууллага учирсан хохирлыг батлан даах нь байгууллага болон ажилтанд тун чухал.
Мөн ХАБЭА-н тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулах заалт бий.
Монголын томоохон даатгалын компаниудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулдаг HEIWA INSURE компани нь холбоог дэмжиж гишүүн байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгалыг хийж үйлчлэхээр боллоо.
2023.02.16